Токиогийн олимпод оролцох Дүрвэгчдийн багийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

ОУОХ-ноос ирэх сард эхлэх Токиогийн олимпод оролцох Дүрвэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Тус багт спортын 12 төрлийн 29 тамирчин сонгогдсон байна. Шигшээ баг долоодугаар сарын 12-нд Дохад цугларч, хамтдаа Японыг зорих юм. Нээлтийн ёслолын үеэр Дүрвэгчдийн баг олимпын эх орон Грекийн араас хоёрдугаарт жагсах болно. Медаль авсан тамирчдыг олимпын далбаа, сүлд дуулал дор шагнана.

Дүрвэгчдийн шигшээ баг

Усанд сэлэлт - Алаа Масо, Юсра Мардини (Сири),

Хөнгөн атлетик - Дориан Келетела (Конго), Роуз Натике Ликоньен, Жеймс Ньянг Чиенгджик, Анжелина Надай Лохалит, Пауло Амотун Локоро (бүгд Өмнөд Судан), Жамал Абдельмаджи Мохаммед (Судан), Тахловини Габриесос (Эритрей),

Бадминтон - Арам Махмуд (Сири),

Бокс - Вессам Саламана (Сири), Элдрич Родригез (Венесуэл),

Завь - Саид Фазлоула (Иран),

Дугуй - Масома Али Зада (Афганистан), Ахмад Бадреддин Ваис (Сири),

Жүдо - Санда Алдас, Ахмад Аликай, Муна Дахук (бүгд Сири), Жавад Махжуб (Иран), Пополе Мисенга (Ардчилсан Конго), Нигара Шахин (Афганистан),

Каратэ - Ваэль Шуб (Сири), Хамун Дерафшипур (Иран),

Буудлага - Луна Соломон (Эритрей),

Таэквондо - Дина Лангеруди, Кимия Ализаде (Иран), Абдулла Седики (Афганистан),

Хүндийг өргөлт - Сириль Фагат Чатчет (Камерун),

Сонгомол барилдаан - Акер Аль Обайди (Ирак).

Дүрвэгчдийн шигшээ баг 2016 оны Риогийн олимпод 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top