Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү фэйсбүүк хуудсандаа нэгэн сайхан мэдээ орууллаа.
Тэрээр “Энэ билэгт сайн өдөр Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Бямбадорж, жүрёо цолтон Широнорүю Одгэрэл маань ирэв. Гурван жилийн өмнө 4 их аваргын гарын дардсыг захиж байсан хүсэл маань биеллээ олов. Аваргууддаа эрүүл энх, сайн сайхан, аз жаргалыг хүсэн ерөөж, Улс хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол улс өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэж бичсэн байлаа.
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна Асашёорюү, 69 дэх ёкозүна Хакүхо, 70 дахь ёкозүна Харүмафүжи, 71 дэх ёкозүна Какүрюү нарын хамтдаа дарсан гарын хээтэй дардас бол ховрын ховор дурсгал билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан нэр хүндтэй амьдраарай
Аса аварга Ман долоож яваа хүн.нэгэн цагт Баттулга долоож явсан.шал худлаа нөхөр
ene yax we tsirkee ynzalaad ogchooch oodgvi amitan mine
.