Өчигдөр явагдсан жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэй 57 кг-ийн жинд хоёр канад бүсгүйн өрсөлдөөн олны сонирхлыг татсан. Энэ жинд дэлхийн чансааг Канадын Криста Дэгүчи тэргүүлж, Канадын Жессика Климкайт удаалдаг.
Цар тахлын улмаас халз барилдаан зохион байгуулж чадахгүй болсон тул Канадын жүдо бөхийн холбооноос ДАШТ-д хэн сайн оролцсоныг нь Токиогийн олимпын багт авна гэдгээ зарлаад байсан юм.
Тэгэхээр өчигдрийн барилдаан Дэлхийн аваргын цолноос гадна мөрөөдөл болсон олимпын наадамд оролцох боломж байлаа.
Канад бүсгүйчүүдийн хэн нэг нь түрүүлэх нь ойлгомжтой байв. Дэгүчи хагас шигшээд Японы Момо Тамаокид ялагдаад, хүрэл медалийн төлөөх барилдаанд ч ялагдаж, медальгүй хоцорсон.
Харин Жессика Климкайт ямар ч алдаа гаргалгүй түрүүлж, анх удаагаа Дэлхийн аварга болсон юм.
Өнөөдөр Канадын жүдо бөхийн холбооноос мэдэгдэл гаргаж, Токиогийн олимпын жүдо бөхийн шигшээ багийн 57 кг-д Жессика Климкайтыг сонгосноо зарлалаа.
Японы Нагано мужийн уугуул Дэгүчи төрөлх нутагтаа олимпод оролцож чадсангүй.
Сэтгэгдэл ( 1 )
краш минь зүүд минь, яана... ккк