Ц.Амарсанаа Америкийн өчих, боох мэхний мэргэжилтэнтэй тулалдана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Энэ сарын 11-ний 20.30 минутаас ONE Championship Холбооны FULL BLAST II тэмцээн болох гэж байна.

Тус тэмцээнд Монголын шилдэг тулаанчдын нэг Ц.Амарсанаа (5-2) оролцоно. Манай тамирчны өрсөлдөгч нь АНУ-ын тулаанч, ганц ч ялагдал амсаагүй Бэн Вилхэлм юм. Бэн холимог тулаанд тав тулалдахдаа бүгдийг нь нэгдүгээр үед ялсан тулаанч. Дөрвөн тулаанаа боох, нэг тулаанаа өчих мэхээр ялж байжээ.

MGL-1 холбооны 70 кг-ийн аварга Цогоохүүгийн Амарсанаа ONE Championship холбоонд 2 тулаан хийж 1 ялж 1 ялагдсан амжилттай байгаа. Гэхдээ 2019 оны 11-р сард Филипины тулаанч Эдуард Фолояантай тулалдахдаа дүрэм зөрчсөний улмаас харамсалтайгаар ялагдал хүлээсэн билээ. Тэр тэмцээнээс хойш манай тамирчин тэмцээнд ороогүй байгаа.

Шинжээчид босоогоос монгол тулаанч, хэвтээд америк тамирчин илүүрхэнэ гэж дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top