Жүдо ДАШТ: Моллаи, Б.Ганхайч хоёр эхний барилдаандаа яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Унгарын нийслэл Будапешт хотод явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дөх өдрийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ийн жингийн барилдаануудтай.

Эмэгтэй 63 кг-д манай тамирчин Б.Ганхайч С хэсэгт эхний тойрогт IJF холбооны дүрвэгсдийн багийн Муна Дахуктай таарч, яллаа.

Түүний дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын CHO MOKHEE. 27 настай. Энэ жилийн Ази-Номхон далайн аваргын тэмцээний хүрэл медальт. 2019 оны Монреалын Гран Пригийн аварга. С хэсэгт Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Японы Набэкүра Нами байгаа.

Эрэгтэй 81 кг-д В хэсгийг толгойлсон Саид Моллаи эхний тойрогт хийлж, хоёр дахь тойрогт Египетийн Абделрахман Мохамедтай барилдлаа. Египет бөх хоёр удаа мордох гэж оролдоод хоёуланд нь хариу мэхэнд орж, манай бөх иппон яллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яана даа(66.181.184.125) 2021 оны 06 сарын 10

ГАНХАЙЧын барилдааныг харсан. ЯАГААД хэдхэн минут барилдсан Ганхайч хэлээ унжуулсан вэ? Эсвэл хар тамхи хэрэглээд барилдахаар гарч ирсэн юм уу?

0  |  0
Top