Жүдо ДАШТ: Моллаи, Б.Ганхайч хоёрын барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Өчигдөр Унгарын нийслэлд жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодрууллаа.

Эмэгтэй 63 кг-д барилдсан манай бөх ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт IJF-н тамирчин Муна Дахоукийг даралтаар цэвэр яллаа.
 

Дараагийн тойрогт 2021 оны Азийн аваргын хүрэл медальт БНСУ-н Чо Мохеег цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.
 

Дараагийн барилдаанаа Унгарын Софи Озбастай хийж торгуулиар ялагдав.
 

Эрэгтэй 81 кг-д Саид Моллаи "B" хэсгийг тэргүүлж, эхний тойрогт хийлэн, хоёрдугаар тойрогт Египетийн Мохамед Абдулрахманыг цэвэр яллаа.
 

Дараа нь Израйлийн бөх Гемер Дин Яковыг цэвэр ялсан.
 

Австрийн Шамил Борчишвилиг цэвэр ялсан.
 

Хэсгийн аваргын төлөө Узбекстаны Шарофиддин Болтабаевт цэвэр ялагдлаа.
 

Дагах барилдаанд Японы Сотаро Фүживарад вазари үнэлгээгээр ялагдснаар шагналт 7-р байрт орлоо.
 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Францын Клариис Агбеньену түрүүлж, дэлхийн 5 удаагийн аварга боллоо.


1. Клариис Агбеньену (Франц)

2. Андрея Лешки (Словен)

3. Аня Обрадович (Серби)

3. Санне Вермеер (Нидерланд)

Эрэгтэй 81 кг-д Бельгийн Маттиас Кассе түрүүллээ. Тэрээр ДАШТ-ий финалд хоёр дахь удаагаа шалгарч байгаа нь энэ бөгөөд энэ удаад тэргүүлж, нэг улирал улаан нэртэй барилдах эрхтэй болсон юм.

1. Маттиас Кассе (Бельги)

2. Тато Григалашвили (Гүрж)

3. Френк де Вит (Нидерланд)

3. Анри Егутидзе (Португал)

5. Болтобаев (Узбекистан)

5. Фүживара Сотаро (Япон)

7. Чучи Сами (Бельги)

7. Саид Моллаи (Mонгол)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top