Буудлагын тамирчин Ким Мин Жи бусдыг дэглэсэн асуудлаар 12 жилийн шийтгэл хүлээлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Өмнөд Солонгосын спортын ертөнцийг донсолгосон дахин нэг хэрэг гарлаа.

Токиогийн олимпын эрхээ аваад байсан буудлагын тамирчин Ким Мин Жи 12 жил их спортоос хөөгдөх маш хүнд шийтгэл авлаа.
 

Яагаад?

Шалтгаан нь Өмнөд Солонгосыг эзлээд байгаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн түүнд нөлөөлөв. Ким Мин Жи, түүний нөхөр мөн буудлагын шигшээ багийн тамирчин А болон Б нарт олон жилийн турш хэл ам, үйл хөдлөлөөр дэглүүлж байсан гэсэн гомдол ил боллоо. БНСУ-ын Буудлагын холбооноос энэ сарын 2-нд хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулж, энэ асуудалд анхаарал хандуулсан бөгөөд хоёр хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 8-нд дээрх гурван тамирчинд оноох шийтгэлийг танилцууллаа. .

Ким Мин Жиг 12 жил буудлагын спортоор хичээллэхийг хориглосон бол А-д 11 сар, Б-д 3 жил шигшээ багт багтах эрхийг нь хаслаа. Тэд долоо хоногийн дотор давж заалдах эрхтэй ч 50 хоногийн дараа эхлэх Токиогийн олимпод оролцож чадахгүй нь тодорхой болжээ. Холбооноос тэдний оронд олимпод оролцох тамирчдын нэрсийг ойрын хугацаанд зарлах гэнэ.

Ким бол Азийн наадмын алт, мөнгөн медальтай, Өмнөд Солонгосын од тамирчдын нэг. Тэр одоо 31 настай. Ким 12 жилийн шийтгэлээ дуусгах үед 43 настай болох тул 2032 оны олимпод л оролцох боломж түүнд үлдэж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(221.163.108.47) 2021 оны 06 сарын 13

Цөмөөрөө түвшинбаярт шоронд 12жиоийн ял өгчихлөө тгүүл

5  |  0
unen(66.181.187.189) 2021 оны 06 сарын 13

нөгөө түвшинбаяраа харьцууулаач малуудаа

4  |  1
Mongol yalnachuudad(106.68.240.122) 2021 оны 06 сарын 13

Muulaad bdag solongos hyataduud chin bidnees hamaagui ilii yum. Hariutslaga undurtei huulitai uls saikhan yumaa ataarhaj bn

11  |  1
Юм (109.89.151.254) 2021 оны 06 сарын 13

Манай допингийн малуудад таарах шийтгэл бна даа. Хэнтий хар тамхичин бехенцерийн эрхийг буур хасах хэрэгтэй. Хулхи хурэлсух шигээ хулхи бехенцер явдаг жорлон.

7  |  0
Top