Катар 2022: Тажикстаны багаас халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсэд Монголын багтай хамт F хэсэгт тоглож байгаа Тажикстаны шигшээ багийн нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрлээ гэж Японы хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Тус ажилтан энэ сарын 3-нд Японд ирсэн бөгөөд зургаадугаар сарын 8-ны өдөр хүртэлх бүх шинжилгээ нь сөрөг гарч байжээ. Харин 8-нд хийсэн шинжилгээгээр эерэг хариу гарсан тул тусгаарлагдлаа.

Багийн бусад гишүүнээс халдвар илрээгүй ч одоогийн байдлаар баг бэлтгэлд гаралгүй, бүгд буудлын өрөөндөө тус тусдаа байгаа ажээ.

Тажикстаны баг энэ сарын 7-нд Японы багтай тоглож, 1:4 ялагдсан ба 15-нд Мьянмартай тоглох хуваарьтай байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top