Токио 2020: Тамирчдыг GPS системээр хянах гэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тоширо Мүто хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тоширо Мүто “Бид гадаадын сэтгүүлчдийг  GPS системээр хянах болно. Тамирчид ч бас энэ шаардлагад хамрагдах болно. Хянана гэдэг маань хүн болгоныг тусгайлаад мөрдөөд байна гэсэн үг биш. Шаардлагатай үед тухайн хүний гар утаснаас явсан маршрутыг нь шалгах эрх зохион байгуулагчдад олгоно гэсэн үг юм. Жишээ нь, халдвар илэрлээ гэхэд хавьтагчдыг нь тодорхойлоход энэ систем чухал үүрэгтэй” гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top