Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гараад буй. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67,8 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулаад байна.
Ялагдал хүлээсэн Ардчилсан нам болон "Зөв ХҮН электорат" эвслийн нэр дэвшигчид албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч хоёул цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ "Ардчиллын туг сүлд нь болж, тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч, шударга гишүүддээ баярлаж, талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү" гэжээ.
Харин "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж, улс орон минь мандан бадрах болтугай" гэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр орой сонгуулийн үр дүн гарсны дараа мэдэгдэл хийсэн.
Тэрбээр "Манай иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал хураалтын дүнг бидэнтэй хамт авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар авч явах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, "Зөв ХҮН Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа улс төрийн ажилд нь амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг ерөөе. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 5 )
АН гэхээр л бусдаас буруугаа хайсан хүмүүс байхын ядаргаатай айн. Өөрсдөө бол огт гэмгүй л болчих юм хэ хэ хэ.
АРДЧИЛЛЫНХАН ӨӨРСДИЙНХӨӨ МЭХЭНД ӨВДӨГ ШОРООДЛОО.\n ЭЛБЭГДОРЖТОНГУУДААС САЛЖ, НАМАА ЗОРИГТОЙ ШИНЭЧИЛЖ, ЭВ НЭГДЛЭЭ БЭХЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАРААГИЙН СОНГУУЛИУДАД ДАХИН ӨВДӨГ ШОРООДОЖ МЭДЭХЭЭР БАЙНА. \n БАС “ДОРЖЗОДОВДДОГ”, “ТҮГЖИЛДДЭГ”, “ЭСМЕЙЛДДЭГ”, “ДҮЛЗЭНДДЭГ” ХУУЧИРСАН, ХОЦРОГДСОН АРГА БАРИЛААСАА САЛАХ ШААРДЛАГАТАЙ.\n
Хөөрхий зөндөө л санал авсан бна ш дээ
Yaag unen
АН-н ГИШҮҮД МИНЬ ЭЭ, ЭНЭ ШИРЭН НҮҮРТНЭЭ ОДОО НЭГ ХОЛДУУЛНА БИЗ ДЭЭ. МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОХ ЭХЛЭЛ ТАВИГДВАЛ АН-н БУРУУТАЙ ШҮҮ.