Леброн Жеймс ирэх улирал өөр дугаартай тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

“Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс ирэх улирал дугаараа 23-аас 6 болгож өөрчлөх гэнэ.

The Athletic-д бичсэнээр Леброн гол дүрд нь тоглосон “Space Jam: A New Legacy” киноныхоо нээлтийн дараа дугаараа солих юм. Киноны нээлт долоодугаар сарын 14-нд болно. Харин түүний багийн анд Энтони Дэвис дугаараа солихгүй гэнэ.

Жеймс “Майами Хит” багт 6 дугаартай тоглож, хоёр удаа (2012, 2013) НБА лигийн аварга болж байсан. 2020/2021 оны улиралд Жеймс анх удаагаа плей-оффын эхний шатнаас хасагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top