Жүдо ДАШТ: Холимог багийн барилдаанд ОХУ-ын шигшээтэй барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Унгарын нийслэлд явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдааны тэмцээн энэ сарын 13-нд эхлэнэ.

Эрэгтэйчүүд 73, 90, +90, эмэгтэй 57, 70, +70 кг-ийн жинд барилдах юм. Холимог багийн барилдаанд 15 баг оролцоно.

Манай шигшээ баг В хэсэгт ОХУ, БНСУ, Германы багтай орсон. Эхний тойрогт манай баг ОХУ-ын шигшээтэй барилдана. Хэрэв ялбал дараа нь Өмнөд Солонгос, Германы ялсантай өрсөлдөх юм.

Дөрвөн хэсгээс түрүүлсэн багууд хагас шигшээд шалгарна. В хэсэгт түрүүлсэн баг А хэсгийн аваргатай хагас шигшээд таарна. А хэсэгт Япон, Украин, IJF холбооны баг багтсан байгаа тул хүндхэн сугалаа болжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.186) 2021 оны 06 сарын 11

Ойлгомжтой, оросод нухуулаад дуусаа

0  |  0
Top