Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2021.06.11) спортын салбар, тэр дундаа боксын спортоор хичээллэн, олон улс, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа залуу үеийн төлөөлөл болсон Боксын үндэсний шигшээ баг, "Сүл"д спорт хороо, "Ажнай" корпорацын тамирчин, ОУХМ, Э.Цэндбаатарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл,
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нь 2008 оноос боксын спортоор хичээллэхдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт найман удаа АЛТАН медаль хүртсэн.
Монголын бүх ард түмний их наадмын АЛТАН медаль, 2012 онд Якутск улсын Саха хотод зохиогдсон хүүхдийн их наадамд МӨНГӨН медаль, 2013 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний ХҮРЭЛ медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн олон тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн.
Тэрээр 2016 оны зургаадугаар сард Азербайжан улсын Баку хотод зохиогдсон Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд долоон удаа тулалдаж, зургаан удаа ялалт байгуулан, мөнгөн медаль хүртэн, “РИО-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авч байсан.
Э.Цэндбаатар нь хорьхон настайдаа хүн төрөлхтний баяр цэнгэлийн дээд, олимпийн наадам болох “РИО-2016” зуны XXXI удаагийн наадамд оролцохдоо тус наадамд дэлхийгээс шигшигдэж шалгарсан тамирчидтай өрсөлдөж, гурван тулаан хийж, хоёр ялалт байгуулан, шагналт тавдугаар байранд шалгарч байсан.
Улмаар 2018 оны Азийн наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртэн, 2019, 2021 оны Ази тивийн аварга болсон юм.
Сэтгэгдэл ( 6 )
Би бол Цэндбаатрын шүтэн бишрэгч юм хайртай шүү амжилт бүхнийг хүсэе .Харин би Цэндбаатартай уулзана гэхээр баярлаж байна
Ongirood huuruud hotoor shaldan gyigeed baiwdaa neree bodooroidoo
shaldan guigeed l...
Баяр хүргьe
Хар хамхи татаад, хотоор шалдан гүйдэг гар шагнал авдаг болцон м байх да. Ичдэггүй юм байх да
Архи, элдэв мансуурагч мэтийн юмнаас хол яваад Олимпт сайн тоглоод ирэх хэрэгтэй шүү