Poland Open: С.Батцэцэг АНУ-ын Молинаритай барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн "Poland Open" тэмцээн зургаадугаар сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт явагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ОУХМ Э.Сумьяа 53 кг-д оролцож байгаа.

Тус тэмцээний өнөөдөр барилдах 68 кг-ын жингийн сугалаа гарчээ. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг "А", гавьяат тамирчин О.Насанбурмаа "В" зоонд багтсан.

С.Батцэцэг Пан Америкийн аварга АНУ-ын бөх Форрест Молинаритай, О.Насанбурмаа дэлхийн дэд аварга Канадын Даниэла Лаппажтай таарсан байна.

Урьдчилсан барилдаан манай цагаар 17:00 цагт эхэлнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1 (202.179.24.52)  2025 оны 03 сарын 13

хоорондоо урацах гэж очоод хоёулаа ялагдаад хэцүүхэн юм боллоо , манай 2ыг ялсан нөхдүүд нь дараагийн хүнээ дийлэхгүй гэхээр

1  |  0
Dorj (202.21.108.27)  2025 оны 03 сарын 13

Altan gadac odong tukiin ajilchidad ogmoor baigaa um daa

1  |  0
Зочин (150.129.142.69)  2025 оны 03 сарын 13

Хүрэх амжилтандаа хүрсээн сайн тамирчин үзээд алдаг яахав

1  |  0
Сүрэнжав (202.9.40.11)  2025 оны 03 сарын 13

Өө энэ хүүхэн хэрэггүй, явахгүй явахгүй. хаарин улсын зардал, мөнгө

1  |  0
Top