Цар тахлын үед Сүмо бөхийн холбооноос тогтоосон хөл хорионы дэглэмийг зөрчсөн озэки Асаноямад Сүмогийн холбооноос 6 башё барилдах эрхийг нь хасаж, зургаан сарын цалингийн 50 хувиар торгох хүнд шийтгэл оноолоо. Сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг банцүкэ гарснаас башё эхэлтэл хэрэгцээгүй үед гадуур явахыг хориглосон байсан. Харин Асанояма шөнийн цэнгээний газраар олон удаа үйлчлүүлсэн нь шар хэвлэлийн сэтгүүлчдийн мөрдлөгөөр илэрсэн юм. Хэрэг илэрсэн хойно ч буруугаа хүлээлгүй, Сүмогийн холбоонд цэнгээний газар ороогүй гэж гүрийсээр байсан нь ийм хүнд шийтгэл авах гол үндэс болжээ. Мөн цэнгээний газраар хамт явсан спортын сэтгүүлчтэй хамт үгээ нийлүүлэн, юу гэж мэдүүлэг өгөхөө хэлэлцэж байсан мэссэж нь ил болсон байна.
Ийнхүү Японы хамгийн ирээдүйтэй бөх, дараагийн ёкозүна гэгдэж байсан Асанояма цолоо алдах төдийгүй нэг жилийн дараа санданмэд унах нь тодорхой боллоо. Түүний багш Такасаго ояката буюу Асасэкирюү Б.Дашнямын цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар торгох болсон байна.
Асанояма тавдугаар сарын 21-нд Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгсөн ч холбооноос түүнийг гэм буруугаа ухамсарласан гэж үзэн, дахин барилдах боломж олгожээ.
Асанояматай хамт цэнгээний газарт очсон спортын сэтгүүлчийг ажлаас нь халснаа Спорт Ниппон сонины газраас мэдэгдлээ. Түүнийг сэтгүүлч хүний нийгмийн үүргээ биелүүлээгүй, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
үнэн шударга нь хаана байна өөр улсын бөх байсан бол зодог тайлуулцан байгаа.
Зов болж дараагийн тувшинбаяр
Ийм л шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна даа,
Нөгөө жинхэн шодрог ёос шодрог еоос шодрог еоос гэдэг энд л байх юм даа
Манайд бол хэрэг хийсэн бөх нь ”Хуцаа та нар, Би яагаачнүй” гээд инээгээд шийтгэл хүлээхгүй өнгөрөх байсан биз