Өчигдөр Данийн Копенгангенд болсон Евро-2020 тэмцээний Дани, Финландын багийн тоглолтын үеэр эмгэнэлтэй үйл явдал боллоо.
Тоглолтын 42 дахь минутад Данийн багийн лидер Кристиан Эриксен бөмбөг авах гэж байгаад гэнэт унасан юм. Түүний зүрх зогссон гэж дараа нь эмч нар оношилсон бөгөөд багийн андууд нь талбай дээр зүрхний массаж хийн, анхны тусламж үзүүлсэн. Шүүгч Энтони Тейлор тоглолтыг зогсоож, эмч нар талбай дээр шууд тусламж үзүүлсэн нь дээр гэж үзлээ.
Хэсэг хугацааны дараа Эриксен ухаан орж, түүнийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэлээ.
Азаар шуурхай тусламж үзүүлсний ачаар амь насыг нь аварч чадлаа. Цэнгэлдэхэд тоглолт үзэж байсан Эриксений эхнэр уйлан, нөхөр дээрээ очих гэж оролдсон ч түүнийг буулгасангүй.
Цэнгэлдэх хүрээлэнд тоглолтыг хойшлуулах талаар ярьж байсан ч тамирчид үргэлжлүүлэхээр шийдсэн.
Энэ Европын аваргын тэмцээний гол фаворитын нэгээр нэрлэгдэж байсан данийн баг эцэст нь 0:1 ялагдсан ч тэднийг буруутгах арга байхгүй.
Финландын багийн хувьд Европын дэвжээнд анхны ялалтаа авсан түүхэн өдөр байсан ч тэд баяраа тэмдэглээгүй юм.
B хэсэг
Дани – Финланд 0:1 (0:0, 0:1)
Паркен
Гоол: 0:1 – 59 Похьянпало.
Дани – Шмейхель, Васс (Ларсен, 75), Кьер (Вестергор, 63), Кристенсен, Мэле, Эриксен (Йенсен, 43), Хейбьерг, Дилэйни (Корнелиус, 76), Поульсен, Винд (Ольсен, 63), Брэйтуэйт.
Финланд – Градецки, Райтала (Вяйсянен, 90), Тойвио, Араюури, О`Шонесси, Уронен, Луд, Спарв (Шюллер, 76), Камара, Похьянпало (Форсс, 84), Пукки (Кауко, 76).
Шар карт: Луд (4), Спарв (51).
Сэтгэгдэл ( 0 )