Санкт Петербург хотод болсон Европын АШТ-ий В хэсгийн ОХУ, Бельгийн тоглолтод Улаан чөтгөрүүд 3:0 ялалт байгууллаа. Бельгийн баг Де Брюйне, Вицель хоёргүй байсан ч огт зовсонгүй. Гайхамшигтай сайхан тоглоогүй ч бага хүчээр хэрэгтэй ялалтаа авч чадсан юм.
Оросын багийн дасгалжуулагч Станислав Черчесов сүүлийн нөхөрсөг тоглолтуудад таван хамгаалагчтай тоглож байсан ч энэ удаад дөрвөн хамгаалагч гаргасан. Тэд хамгаалалтын бүсээ хамгаалж чадсангүй.
Хамгаалагч Семёнов алдаа гаргаж, Лукаку эхний гоолыг оруулсан бол дараа нь хаалгач Шунины алдах ээлж ирсэн. Сулхан бөмбөгийг өрсөлдөгчийнхөө яг хөлд нь хааж өгсөн түүнийг Мёнье мэдээж өршөөсөнгүй. Энэ бүх алдаан дээр эхний үед Кузяев, Жирковийн гэмтэл нэмэгдэж, Черчесов нэлээд стресстэн, Черышев, Караваев нарыг оронд нь гаргалаа.
Хоёрдугаар үед Станислав Дивеевийг гаргаж, гурван төвийн хамгаалагчтай хувилбартай шилжсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Завсарлагааны дараа Бельгийн баг довтолгоогоо сулруулсан бол оросууд дайрч эхэлсэн. Гэхдээ яах гэж байгаа нь, хаашаа цохих гэж байгаа нь ил тод тэдний довтолгоо Куртуаг сандаргах хэмжээнийх байсангүй. Улаан чөтгөрүүд Лукакугийн бас нэг гоолоор Орос баавгайг 3:0 бут ниргэлээ.
Бельги – ОХУ 3:0 (2:0, 1:0)
Газпром Арена
Гоол: 1:0 – 10 Лукаку, 2:0 – 34 Менье, 3:0 – 88 Лукаку.
Бельги – Куртуа, Алдервейрелд, Боята, Вертонген (Вермален, 77), Кастань (Менье, 27), Дендонкер, Тилеманс, Азар, Мертенс (Азар, 72), Лукаку, Карраско (Прат, 77).
ОХУ – Шунин, Фернандес, Семенов, Жикия, Жирков (Караваев, 43), Баринов (Дивеев, 46), Оздоев, Зобнин (Мухин, 63), Головин, Кузяев (Черышев, 29; Миранчук, 63), Зюба.
Сэтгэгдэл ( 4 )
Americiig boduul arai deer togloj bnaa orosuud kkk..
СССР -ийн үед Украйн, Грузинууд шигшээгийн цөмийг бүрдүүлж байж дээ. \n
Оросууд хелбембег тоглож сурахгуй нь дээ, менге хаяад л зутгээд байдаг ур дун байдгуй ээ, цусанд нь байхгуй юмыг яалтай ч билээ, оросууд хуний олноор ааглаж л ялдаг улс, ямар талбай дээр 10-н эсрэг 20-г гаргалтай биш дээ
Орос угаасаа Хөл бөмбөг тоглож чаддаггүй үндэсний онцлогтой улс, ШУ-аар баталсанаар хөл нь хөдөлж өгдөггүй гэнлээ. Дээр нь Бельгийг түүхэндээ хожиж байгаагүй ч билүү, дандаа хожигддон