Жүдо ДАШТ: Холимог багийн барилдаанд ОХУ-ын шигшээд 0:4 ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Унгарын нийслэлд явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдааны тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүд 73, 90, +90, эмэгтэй 57, 70, +70 кг-ийн жинд барилдах юм. Холимог багийн барилдаанд 15 баг оролцож байна.

Манай шигшээ баг В хэсэгт ОХУ, БНСУ, Германы багтай орсон. Эхний тойрогт манай баг ОХУ-ын шигшээтэй барилдлаа.

Эхлээд эмэгтэй 70 кг-ийн барилдаан болж, манайхаас А.Адьяасүрэн, Оросоос Дарья Владимирова гарч ирсэн. Барилдаан удсангүй, Владимирова ачаад иппон яллаа.

Дараа нь эрэгтэй +90 кг-д манай Гончигсүрэн ОХУ-ын Ален Цховребовтой барилдсан. Орос залуу ачиж эргээд мөн иппон яллаа. Тооны харьцаа 2:0 болов.

Гурав дахь барилдаанд эмэгтэй 57 кг-д манайхаас Э.Сумъяа, ОХУ-аас Конкина барилдсан. Конкино манай бөхийг үүрэх гээд суухад нь тохоод үргэлжлүүлэн, гарт нь өчиж, цэвэр яллаа. 3:0 ОХУ тэргүүлж эхлэв.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар гарч ирсэн бол оросууд Аюб Хажалиевийг илгээв. Ялагдах эрхгүй энэ барилдаанд орос бөх мөн иппон ялснаар манай баг 0:4 ялагдлаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.178.242) 2021 оны 06 сарын 16

Зугаалсан яадгийн

0  |  0
ёёёё(103.111.68.3) 2021 оны 06 сарын 14

ёстой хэрэг алга Зогсоод л байх юм юу хүлээгээд байдаг байна аа

1  |  0
Зочин(203.91.115.54) 2021 оны 06 сарын 14

Монголын жүдо сөнөжээ. Бяцхан амжилтандаа эрдсэн байна.

1  |  0
Эгэл(64.119.27.26) 2021 оны 06 сарын 14

Шинэ үе хэрэгтэй байна даа , ухарч барилдахаас өөр мэхгүй тамирчид амжилтын тухай мөрөөдөөд яах билээ Бэлтгэл чанаргүй бололтой , эсвэл олимпид гялалзуулж өгөх гээд жононгоо гаргахгүй байгаа юм уу

1  |  0
Зочин(43.242.243.186) 2021 оны 06 сарын 14

Сайхан шалны алчуурууд юм аа, ийм муу байж яах ч гэж беен зардал чирэгдэл болж тэр хуртэл зугаалж явдаг юм бэ, одоо тэгээд ичихгуй олимпод явна, медаль авна энэ тэр гэж хуцацгаана даа

1  |  0
Top