Жүдо: Япончууд дийлсэн ДАШТ болж өнгөрлөө

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ энэ сарын 6-13-нд болж өнгөрлөө. Токиогийн олимпын наадмаас сар гаруйхны өмнө явагдсанаараа онцдог тус тэмцээн жүдо бөхийн эх орон Японы бүрэн давамгайлал дор өнгөрлөө гэхэд болно. Япончууд тус тэмцээнд нөөц багаа илгээсэн ч сэлгээний тамирчид нь дэлхийд дийллээ. Ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр Сара Асахина, Кокоро Кагэүра нар түрүүлснээр Японы баг 5 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль авсан юм. Ард нь алт, мөнгө, хоёр хүрэлтэй Гүрж, Испанийн баг жагслаа.

Холимог багийн тэмцээнд ч Японы баг түрүүллээ. Францын шигшээ мөнгөн медаль хүртэж, Бразил, Узбекистаны шигшээ хүрэл медальтай нутаг буцлаа.

Манай баг холимог багийн тэмцээний эхний тойрогт ОХУ-ын шигшээтэй таарч, 4:0 ялагдсан билээ.

Эхлээд эмэгтэй 70 кг-ийн барилдаан болж, А.Адьяасүрэн, Оросын Дарья Владимировад иппон ялагдсан. 1:0.

Дараа нь эрэгтэй +90 кг-д Б.Гончигсүрэн ОХУ-ын Ален Цховребовтой барилдаж, иппон ялагдлаа. 2:0.

Эмэгтэй 57 кг-д Э.Сумъяа, ОХУ-ын Конкинад өчүүлж ялагдсан. 3:0.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар Аюб Хажалиевт иппон ялагдлаа. 4:0.

Япон – Франц 4:0

73 kg

HASHIMOTO, Soichi - GABA, Joan-Benjamin

70 kg

NIIZOE, Saki - GAHIE, Marie Eve

90 kg

NAGASAWA, Kenta - DAMIER, Francis

+70 kg

AKIBA, Maya - FONTAINE, Lea

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумьяа(192.82.81.67) 2021 оны 06 сарын 14

Сумьяа одоо болиоч дээ ямар шуналтай юм бэ

0  |  0
Зочин(103.26.193.213) 2021 оны 06 сарын 14

Шал арчиж арччихаад юуг нь гайхуулдаг байна аа, олимп энэ тэр гэж гуцалгуй гэртээ хэвтэцгээж бай даа

0  |  0
Sur danzan(92.57.233.40) 2021 оны 06 сарын 14

Delxiigees zail

0  |  0
Хаха(202.21.108.6) 2021 оны 06 сарын 14

4-0 алуулсан бшд

0  |  0
Top