Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний Дани, Финландын багийн тоглолтын 42 дахь минутад Данийн багийн лидер Кристиан Эриксен бөмбөг авах гэж байгаад гэнэт унасан билээ. Түүний зүрх хэсэг хугацаанд зогссон гэж дараа нь эмч нар мэдээлсэн юм.
Түүнд эмнэлгийн тусламж шуурхай үзүүлсний ачаар амь насыг нь аварч чадсан. Эриксен одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд тэр тоглолтын дараа анх удаа хэвлэлд мэдээлэл өгчээ.
La Gazzetta dello Sport-д бичсэнээр Эриксен “Баярлалаа. Би бууж өгөхгүй. Одоо миний бие сайжирч байна. Гэхдээ надад яг юу тохиолдсоныг би ойлгомоор байна. Та бүхэнд баярласан шүү” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )