Сара Асахина: Гэмтсэн өрсөлдөгчөө орхиод гарах сэтгэл байгаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Өчигдөр Унгарын нийслэлд өндөрлөсөн жүдо бөхийн ДАШТ-ий хамгийн сэтгэл хөдөлгөсөн агшин нь эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдааны дараах агшин байлаа. Финалд Японы хоёр жүдоч таарсан. Хоёулаа 24 настай, нэг нутгийн бүсгүйчүүд. 2018 оны дэлхийн аварга Сара Асахина анх удаа ДАШТ-д оролцож байгаа Томита Вакабаг торгуулиар ялж, дэлхийн хошой аварга болсон билээ.

Томита Вакаба хөл нь гэмтсэн тул алхаж чадсангүй. Асахина өрсөлдөгчөө үүрэн, татамигаас гарсан бөгөөд гарахдаа эргэн харж, үүрсэн чигээрээ ёсолгоо хийж байсныг бүгд харсан байх. Үүрүүлээд явж байгаа гэмтэлтэй Томита ч мөн толгой бөхийлгөн ёсолсон.

Энэ дүрс дэлхий даяар цацагдан, япон жүдочдын хүндлэх мэндлэх ёс, өрсөлдөгчөө хайрлах хайрын талаар жүдо сонирхогчид магтан бичиж эхэлсэн юм. Японы сэтгүүлчид энэ талаар Сара Асахинагаас тодруулахад “Хүнд гэмтсэн өрсөлдөгчөө тэнд нь орхиод явж үнэхээр чадаагүй. Үүрсэн маань зөв шийдвэр байсан эсэхийг мэдэхгүй ч хоёулаа татамидаа ёслохгүйгээр дэвжээнээс гарна гэдэг бодол толгойд огт байгаагүй. Байж ч болохгүй” гэж ярьсан байна. Японы жүдо бөхийн холбооноос Олон улсын тэмцээнд хоёр япон бөх хоорондоо таарсан тохиолдолд тэгш байдлыг хангахын тулд дасгалжуулагч дагаж гардаггүй дүрэмтэй. Тийм болохоор Томитаг аваад гарах дасгалжуулагч ч байгаагүй юм.  

Тэдний бичлэгийг Олон улсын жүдо бөхийн холбоо твиттер хуудсандаа тавьсны дараа спорт сонирхочгдоос маш их захидал ирсэн байна.

“Сэтгэл хөдөллөө”

“Суралцах ёстой зүйл байна”

“Японы Сара Асахина бол жинхэнэ тамирчин хүн юм”

“Энэ агшин бол Будапештэд Японы багийн авсан бүх алтан медалиас илүү гялалзаж байлаа”

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(92.240.179.170) 2021 оны 06 сарын 17

Manai mahan bumbugnuuded suraltsah yum ih bgaa biz neg l ih zan avraga bolchvol eooo yamar ongiroo geech novsh gej

3  |  1
Бөх (202.9.47.44) 2021 оны 06 сарын 17

Монгол бөх унасан бөхөө татаад босгохоор өөрийн хийморь ундаг гэх мухар сүсэгтэй.. шарийн шашин ламтай холилдоод өөрийн үндсэн гол сүнсээ алдчихсан бөхчүүд хүртэл бүгд мухар сүсэгт толгойгоо мунхаруулсан бие биенээ зодно албан тушаал булаацалдана ганц бөхийн өргөөгөө аятаахан аваад явж чадахгүй бүтэхгүй... \n

2  |  1
Ttyt(192.82.66.210) 2021 оны 06 сарын 17

Japan hunii humuujil aguu yumaa.

4  |  1
Bolor(103.57.95.231) 2021 оны 06 сарын 17

Tegsen mongol boxchuud edngiin uedee bie bienee uxtel ni zoddog

5  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 16

Manai Mongoliin avragyyd bukh bukhiin avragyyd irgeed ekh ornyy tsulmyyd neg negenteigee shynalaasaa bolj baildaad khakhyyldaad adgiin khyn chanargyi lalaryyd boldog doo.

5  |  1
Олимп(202.21.109.53) 2021 оны 06 сарын 15

Дараа нь манай аварга шиг болгочихгуй бол тусалж л байх хэрэгтэйэ\n

1  |  1
ЗОЧИН(202.9.46.162) 2021 оны 06 сарын 17

ӨӨР ӨӨР УЛСЫН ТАМИРЧИД БАЙСАН Ч ИНГЭЖ ТУСЛАХ Л ХЭРЭГТЭЙ ЭНЭ БОЛ ХҮН ЧАНАР ШҮҮ...

15  |  0
Мөнхжаргал(66.181.191.74) 2021 оны 06 сарын 15

Нэг шигшээ багийнхан тэгэхгүй яах юм бэ?

4  |  0
Top