Монголын баг PUBG тэмцээнд түрүүлж, 40000 долларын шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Өмнөд Азийн “PUBG Mobile Pro League” тэмцээн энэ сарын 10-13-нд боллоо. 150 мянган ам.долларын сантай тэмцээнд Монголоос Z3US eSPORTS, APES INC, Astra Academy гэсэн гурван баг оролцсон.

24 тоглолтын дараа Astra Academy баг таван хожил, 295 оноотой түрүүлж, 40 мянган ам.долларын шагнал хүртлээ. Хоёр хожил, 245 оноотой Z3US eSPORTS баг үзүүрлэж, 28 ямнган ам.доллар авсан байна. Манай хоёр багийн дараа Балбын DRS GAMING бар 223 оноотой гуравдугаар байрт оржээ.

Харин манай APES INC баг 216 оноотой тавдугаар байрт шалгарчээ.

Astra Academy багийн Сүхбат тэмцээний шилдэг тоглогчийн 2000 ам.долларын шагнал авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top