ATP чансаа: Жокович Медведевээс 1970 оноогоор тасарлаа

2021 оны 06 сарын 14

Ролан Гаррос тэмцээний дараа ATP чансаа шинэчлэгдлээ. Цар тахлын үед тэмцээн уралдаан цөөхөн зохиогдож байгаа тул оноо өгөхөөс илүү хасах нь олон бодоод байгаа билээ.

Ролан Гарросын аварга  Новак Жокович хоёрдугаар байрны тамирчнаас 1970 оноогоор тасарсан бол тус тэмцээний финалд шалгарсан Стефанос Циципас дөрөвдүгээр байрт дэвшсэн байна.

Энэ ялалтын дараа Новак нээлттэй эринээс (1968 онд мэргэжлийн тамирчдад Их Дуулгад оролцох эрх өгсөн) хойш бүр Их Дуулгад доод тал нь 2 түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болсон билээ. Тэрээр Australian Open-д 9, Уимблдонд 5, US Open-д 3, Ролан Гарросд 2 түрүүлсэн юм.

ATP Rankings

1 (1)     Новак Жокович (Серби) - 12113 оноо

2 (2)     Даниил Медведев (ОХУ) - 10143

3 (3)     Рафаэль Надаль (Испани) - 8630

4 (5)     Стефанос Циципас (Грек) - 7980

5 (4)     Доминик Тим (Австри) - 7425

6 (6)     Александр Зверев (Герман)            - 7350

7 (7)     Андрей Рублев (ОХУ) - 5910

8 (8)     Рожер Федерер (Швейцар) - 5065

9 (9)     Маттео Берреттини (Итали)            - 4103

10 (11) Роберто Баутиста-Агут (Испани) - 3170

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top