Зөнч муур Ахилл алдлаа

2021 оны 06 сарын 15

Дөрвөн жилийн өмнө Тив хоорондын цомын тэмцээний олон тоглолтын тоог тааснаараа алдаршсан Эрмитажийн Ахилл муур хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний гол зөнчөөр ажиллаж байгаа.

Ахилл муур Итали, Туркийн тоглолтод италичууд, Орос, Бельгийн тоглолтод бельгичүүд ялна гэдгийг амжилттай таасан.

Гэвч өчигдөр шөнө Польш Словакийн тоглолтод Польшийн баг ялна гэж таагаад анхны алдаагаа гаргалаа. Учир нь Словакийн баг 2:1 ялсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muur huurhun(150.249.5.182) 2021 оны 06 сарын 15

huurhiimaaa

0  |  0
Top