Видео: Шотланд талбайдаа ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Сүүлийн 23 жил том тэмцээнд оролцоогүй Шотландын шигшээ баг талбайдаа Европын АШТ-ий тоглолт хийсэн нь тус орны хувьд баяр наадам байлаа.

Глазго хот даяар баярын уур амьсгал орж, хөлбөмбөг сонирхогчид үндэсний хувцсаа өмсжээ. Энэ өдөр банзалтай эрчүүд эмэгтэйчүүдээс хэд дахин олон байсан гэнэм.
 


Энэ жил шотланд фэнүүд өөрийн гэсэн сүлд дуутай болсон. 1970-аад оны хит Yes, Sir I Can Boogie дуу энэ өдрүүдэд Шотландын өнцөг булан бүрт цууриатах нь лавтай.
 


Гэхдээ нутгийн талбай, Хэмпден Парк цэнгэлдэх тэдэнд тус болсонгүй, Шотландын баг талбай дээрээ ялагдлаа. Германы Байер багийн чех довтлогч Шик хоёр гоол хийж, шотландчуудын хасагдах шатанд шалгарах мөрөөдлийг бараг үгүй хийж орхисон. Талбайн эзэд их довтолсон ч Чехийн багийн хаалгач Вацлик, хамгаалагч Боржил нар хаалгаа алдаагүй манаж байлаа. Робертсон оновчтой олон дамжуулалт өгсөн ч тэр үнэхээр ганцаардаж байв. Бөмбөг бөөрөнхий ч үлдсэн тоглолтод Шотландын баг Англи, Хорватыг хожно гэдэг эргэлзээтэй.
 


Шотланд – Чех 0:2 (0:1, 0:1)

Хэмпден Парк

Гоол:

0:1 – 42 Шик, 0:2 – 52 Шик.

Шотланд – Маршалл, Хендри (Макгрегор, 67), Хэнли, Купер, О’Доннелл (Форрест, 79), Макгинн, Мактомини, Армстронг (Фрэйзер, 67), Робертсон, Дайкс (Нисбет, 79), Кристи (Адамс, 46).

Чех – Вацлик, Цоуфал, Челюстка, Калас, Боржил, Крал (Голеш, 67), Соучек, Масопуст (Выдра, 72), Дарида (Шевчик, 87), Янкто (Гложек, 72), Шик (Крменчик, 87).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top