Энэ сарын 12-нд Японы олимпын шигшээ багийн үлдсэн ганц жин болох эрэгтэй 57 кг-ийн жингийн сонгон шалгаруулалт болж, 2017 оны дэлхийн аварга Такахаши Юүки 2016 оны олимпын мөнгөн медальт Хигүчи Рэйг ялж, олимпын эрх авлаа.
Хигүчи олимпын эрхийн Азийн тэмцээнд жингээ хасаж чадалгүй боломжоо алдсан. Түүний оронд дэлхийн эрхийн тэмцээнд явсан Такахаши олимпын эрх авсан юм. Японы чөлөөт бөхийн холбооноос хоёр тамирчны хооронд халз барилдаан хийлгэх шийдвэр гаргасан бөгөөд Такахаши 4:2 ялсан байна.
Ийнхүү Токиогийн олимпод оролцох Японы шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг: Такахаши Юүки – Дэлхийн АШТ-ий алт, хүрэл медальтай. Азийн аварга. 27 настай.
65 кг: Такүто Отогүро – Дэлхийн аварга, Азийн хошой аварга. 22 настай.
74 кг: Кэйсүкэ Отогүро – 24 настай.
86 кг: Сосүкэ Такатани – Дэлхийн аваргын мөнгөн медальт, 32 настай
Эмэгтэй чөлөөт бөх
50 кг: Юүи Сүсаки – Дэлхийн хошой аварга. 21 настай.
53 кг: Маюү Мүкайда – ДАШТ-ий хошой алт, хошой мөнгөн медальт. 23 настай.
57 кг: Рисако Кавай – Олимпын аварга, дэлхийн 3 алт, 1 мөнгөн медальт. 26 настай.
62 кг: Юкако Кавай – ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга. 23 настай.
68 кг: Сара Дошёо – Олимпын аварга, ДАШТ-ий алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт. 26 настай.
76 кг: Хироэ Минагава – ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт. Азийн хошой аварга. 33 настай.
Сонгомол барилдаан
60 кг: Кэничиро Фүмита – Дэлхий хошой, Азийн хошой аварга. 25 настай.
77 кг: Ябикү Шёохэй – 26 настай.
Сэтгэгдэл ( 2 )
Дээрээс нь, ямар цэвэрхэн харагдаж байна, натуралаараа. Ийм охин олох юмсан.
21 настай дэлхийн хошой аварга, 23 настай дэлхийн хошой алт, хошой мөнгө гэж айлын охидууд аймаар аан.