Евро 2020: Роналду бол Роналду

2021 оны 06 сарын 16

Евро-2020 тэмцээний эхний тойргийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Унгарын "Пушкаш Арена"-д болсон тоглолтод Португалын шигшээ Унгарыг 3:0 яллаа.

Тооны харьцааг харахад бут ниргэсэн харагдав ч үнэндээ Португал 84 дэх минутын дараа гурван гоолоо оруулсан юм. Хоёр гоол хийсэн Роналду тивийн аваргын хоёр рекорд тогтоосон. Тэр таван Европын АШТ-д оролцохдоо 11 гоол оруулжээ.
 


Энэ жилийн Португалын шигшээ бүрэлдэхүүний хувьд Еврогийн багууд дунд Францын дараа л бичигдэхээр хүчирхэгт тооцогдож байгаа. Таван жилийн өмнө Европын аварга болсон үеийн шигшээ багаасаа  ч илүү гэж шинжээчид дүгнэсэн.

Гэвч португалчууд хангалттай зовсон. Эхний үед тэд бөмбөг илүү эзэмшсэн ч Роналдуд л дамжуулах гэсээр олигтой довтолсонгүй. 45 минутын турш тэд хаалга руу тав цохисноос хоёр нь л хаалга оножээ.

Унгарын баг 3-5-2 схэмээр тоглож, өрсөлдөгчийнхөө дайралт бүрийг амжилттай хамгаалж байв. Гэвч 80 дахь минутад хийсэн гоолыг нь тооцоогүй болон 84 дэх минутад Геррейругийн хийсэн гоол унгарчуудын тэмцэх сэтгэлийн хүчийг унагаалаа. Гурван минутын дараа Роналду пенальтигаас гоол оруулж, нэмэлт цагт дахин нэг гоол хийснээр Унгарын багийг буулган авлаа.
 


Унгар – Португал 0:3 (0:0, 0:3)

Пушкаш Арена

Гоол: 0:1 – 84 Геррейру, 0:2 – 87, пенальти Роналду, 0:3 – 90 Роналду.

Унгар – Гулачи, Фиола (Варга, 89), Салаи, Ботка, Ловренчич, Шафер (Него, 65), Надь (Варга, 89), Шаллаи (Шен, 77), Кляйнхайслер (Шигер, 78), Орбан, Салаи.

Португал – Руй Патрисиу, Семеду, Пепе, Рубен Диаш, Геррейру, Данилу Перейра, Вильям Карвалью (Саншеш, 81), Бернарду Силва (Рафа Силва, 71), Бруну Фернандеш (Моутинью, 89), Диогу Жота (Андре Силва, 81), Роналду.

Шар хуудас: Рубен Диаш (38), Него (80), Орбан (86).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.88.72) 2021 оны 06 сарын 16

RONALDU BISHEE RONALDO

0  |  0
Top