ТОКИО 2020: Дэглэм зөрчсөн тамирчдыг Японоос албадан гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Токиогийн олимпын наадамд оролцох тамирчид хатуу хөл хорионд байх нь ойлгомжтой болоод байгаа. Тэдэнд жирийн япон иргэдтэй уулзах, тааралдах ямар ч нөхцөл байхгүй, Тамирчдын тосгон, бэлтгэл, тэмцээний газарт л очих ёстой.

Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өчигдөр тамирчдад зориулсан дүрэм журмыг танилцууллаа.

Журамд “Тамирчид амны хаалт зүүхээс татгалзах, зайгаа барихгүй байх, зөвшөөрөгдөөгүй газарт очих, эмнэлгийн үзлэгт орохоос зайлсхийх зэрэг ковидийн эсрэг журмыг зөрчсөн тохиолдолд торгох, тэмцээнээс хасахаас гадна Японоос албадан гаргах хүртэл арга хэмжээ авна” гэж заажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.134) 2021 оны 06 сарын 16

Бушуухан ялагдаад жуулчин болж шоппинг хийх гэж олимпод очдог манай шалны алчууруудад л хэцуу юм болох нь дээ

0  |  0
Top