Евро 2020: Эхний тойргийн гол ТООНУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Европын АШТ-ий эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Эхний тойргийн тоглолтуудыг тоо баримтаар авч үзье.

1. Таван баг 3 гоол хийсэн нь Итали, Бельги, Австри, Нидерланд, Португал.
 


2. Хоёрдугаар үед илүү олон гоол орсон. Сүүлийн хагаст 21 гоол орсон бол эхний үед дөнгөж 7 гоол хийсэн байна. Тоглолтын 46-60 минут, 76-90 минутад хамгийн олон буюу найман гоол оржээ.

3. Италийн шигшээ хамгийн олон буюу 24 удаа хаалга руу цохисон. Дараа нь Дани (22), Шотланд (19) орж байна.

4. Торгуулийн талбайд хийсэн цохилтоор ч Итали (16) мөн тэргүүлсэн. Дани, Шотланд (14) удаалсан. Финланд ганцхан цохисон ч тэр нь ялалтын гоол байлаа.

5. Хоёр том алдаа гаргаж, өрсөлдөгчдөө гоол бэлэглэсэн цорын ганц баг байгаа нь ОХУ.  
 


6. Гоолын боломж үүсгэсэн тоогоор Австри, Испани тэргүүлсэн. (Тус бүр 5 удаа. Үүнээс австричууд гурвыг нь гоол болгосон бол испаничууд ашиглаж чадаагүй байна).

7. Таван баг хөндлөвч, штанг оножээ. Англи, Шотланд, Словак, Швед, Франц.
 


8. Испанийн баг Шведтэй тоглохдоо 85.1 хувь бөмбөг эзэмшсэн нь рекорд амжилт. Араас нь Португал (69,9%), Дани (69,5%) оржээ.

9. Торгуулийн талбайд хамгийн олон навес өргөж өгсөн баг Польш (27), Дани (26), Испани (23).

10. Голландын хөлбөмбөгчид хамгийн олон буюу 29 удаа хууралт хийсэн. Хоёрт Бельги (25), гуравт Унгар (25).

11. Хойд Македон хамгийн олон буюу 16 зөрчил гаргажээ. Тус бүр 15 зөрчил гаргасан Португал, Польш (15) удаалсан байна.

12. Хамгийн олон шар карттай нь Хорват (3). Арван улс торгуульгүй.
 


13. Ромелу Лукаку, Патрик Шик, Криштиану Роналду нар 3 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

14.  Шик, Чиро Иммобиле, Бреэл Эмболо нар хамгийн олон буюу 6 удаа хаалганд цохисон.

15. Лукаку хоёр боломжийг хоёуланг нь гоол болгосон, 100 хувийн үзүүлэлттэй ганц тоглогч.
 


16. Эндрю Робертсон багийн андууддаа цохилт хийх зургаан оновчтой дамжуулалт өгсөн байна. Тэр навес өгсөн тоогоор ч (10) тэргүүлсэн.

17. Дамжуулалтын тоогоор Испанийн дөрвөн тоглогч Альба (121), Эмерик Лапорт (119), Пау Торрес (117), Коке (111) тэргүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top