Евро 2020: Италийн баг хамгийн түрүүнд плей-оффт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Өчигдөр шөнө Ромд болсон Евро-2020 тэмцээний A хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтод Италийн баг Швейцарын шигшээг 3:0 ялж, нийт 6 оноотой, плей-оффт шалгарах эрхээ авлаа.

Дараагийн тойрогт тэд Уэльсийн багт ялагдсан ч хоёрдугаар байрнаас буухгүй юм.
 


Роберто Манчинигийн баг 2020 оны 11 дүгээр сараас хойш үргэлжилж байгаа ялалтын цувралаа 10-т хүргэлээ. Италичууд Эстони (4:0), Польш (2:0), Босни Герцеговин (2:0), Хойд Ирланд (2:0), Болгар (2:0), Литва (2:0), Сан-Марино (7:0), Чех (4:0), Турк (3:0) –ийн багийг дараалан ялж, энэ 10 тоглолтод нэг ч гоол алдалгүй 31 гоол хийсэн байна.

Италийн баг энэ сарын 20-нд Уэльсийн багтай тоглоно.

Итали – Швейцар 3:0 (1:0, 2:0)

Стадио Олимпико

Гоол: 1:0 – 26 Локателли, 2:0 – 52 Локателли, 3:0 – 89 Иммобиле.

Итали – Доннарумма, Ди Лоренцо, Бонуччи, Кьеллини (Ачерби, 24), Спинаццола, Барелла (Кристанте, 87), Жоржиньо, Локателли (Пессина, 86), Берарди (Толои, 70), Иммобиле, Инсинье (Кьеза, 69).

Швейцар – Зоммер, Эльведи, Шер (Цубер, 57), Аканджи, Мбабу (Видмер, 58), Фройлер (Соу, 84), Жака, Родригес, Шакири (Варгас, 76), Сеферович (Гавранович, 46), Эмболо.

Шар хуудас: Гавранович (49), Эмболо (79)
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Itali(92.57.233.40) 2021 оны 06 сарын 17

Oligtoi bag alga daa

0  |  0
Ok(92.57.233.40) 2021 оны 06 сарын 17

Dandaa sul baguud

0  |  0
Top