Ирэх жил Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, “F” хэсэгт манай шигшээ баг 4-р байр эзлэн, Мьянмарын багийн дээд талд тэмцээнээ дуусгасан билээ.
Ингэснээр манай баг дараагийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт шууд оролцох эрхтэй болсноос гадна 2023 оны Азийн АШТ-ий гурав дахь урьдчилсан шатны эрхийн төлөө “Плэй офф”-ын хоёр тоглолт хийлгүйгээр дараагийн шатанд тоглох эрхтэй болсныг бид мэдээлсэн.
2023 оны Азийн Цомын тэмцээн БНХАУ-д явагдана. Тэмцээнд Сири, Австрали, Иран, Саудын Араб, Япон, АНЭУ, БНСУ, Оман, Ирак, Вьетнам, Хятад, Ливаны шигшэж багууд шууд оролцох эрхтэй болсон.
Үлдсэн 11 эрхийн төлөө өрсөлдөх гурав дахь урьдчилсан шатанд 22 баг шалгарсны дотор манай улс багтсан. Үүнд: Узбекистан, Иордан, Бахрейн, Киргиз, Палестин, Энэтхэг, Таиланд, Тажикстан, Филиппин, Туркменистан, Кувейт, Афганистан, Малайз, Сингапур, Монгол, Хонконг, Мальдив, Шри-Ланк, Балба, Мьянмар, Йемен, Бангладеш орж байна.
Харин Индонез, Камбож, Тайвань, Гуамын шигшээ гурав дахь шатанд шалгарахын төлөө плей-оффт тоглоно.
Энэ сарын 24-нд сугалаа явагдаж, манай баг ямар хэсэгт орох нь тодорхой болно. Хэрэв цар тахлын аюул намдахгүй бол багууд хэсгийн тоглолтоо айл, өөрийн талбайд биш нэг оронд хийж магадгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
guih.s uur gavyagui nuhud zail 1gol oruulbal demjeh sen japand togolson udriig haraad estoi oi gutsan