Өчигдөр Евро-2020 тэмцээний а хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр шөнө явагдаж, Уэльсийн баг Туркийг 2:0 яллаа.
Турк – Уэльс 0:2 (0:1, 0:1)
Олимпын цэнгэлдэх, Баку
Гоол:
0:1 – 42 Рэмзи, 0:2 – 90 Робертс.
Турк – Чакыр, Челик, Айхан, Сеюнжю, Мераш (Мюльдюр, 73), Йокушлу (Демирал, 46), Ундер (Кахвежи, 83), Туфан (Языжи, 46), Чалханоглу, Караман (Дервишоглу, 75), Йылмаз.
Уэльс – Уорд, Робертс, Мифем, Родон, Дэвис, Аллен (Ампаду, 73), Жеймс (Уильямс, 90), Моррелл, Рэмзи (Уилсон, 85), Бэйл, Мур.
Шар хуудас: Дэвис (90), Йылмаз (90), Мифем (90), Чалханоглу (90).
Уэльсийн шигшээ баг тоглолтын өмнө зураг авхуулахдаа ингэж зогссон.
Тэднийг бусад баг шиг жагссангүй гэж хэлэх хүн олон байлаа ч тоглолтын өмнөх гэрэл зураг авхуулахдаа тэд ямар нэг хэв журманд захирагддаггүй. Тэгшхэн, далий тэдэнд падлий байхгүй. Өөрөөр хэлбэл энэ үе бол тэдний шоуны талбар.
Энэ “уламжлал” 2002 онд эхэлсэн юм. Евро-2004 тэмцээний урьдчилсан шат.
Бараг 20 жилийн дараа буюу өнгөрсөн Бямба гарагт Швейцарын шигшээтэй тоглохын өмнө ахлагч Бэйл баруун буланд суусан байлаа.
2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Молдавтай тоглохдоо.
Хэн нэг нь доод эгнээнд сууж болох ч уэльсчууд хэзээ ч тэгэхгүй.
2017 оны гуравдугаар сард Ирландтай тоглохын өмнө.
2016 оны 11 дүгээр сард Сербийн эсрэг.
2016 онд Гүржтэй тоглохдоо.
Хамгаалагч Жо Лэдли “Эхлээд бид яаж зогссондоо анхаарал хандуулдаггүй байлаа. Дараа нь хэдэн зургаа харлаа. Аймшигтай харагдаж байна. Ингээд бид үргэлжлүүлэхээр шийдсэн. Тоглолтын өмнө яаж зогсохоо ярилцдаг. Магадгүй удахгүй арын эгнээнд ганц хаалгач үлдэх байх” гэж ярьж байна.
Евро-2008. Словакийн эсрэг.
2016 он Украинтай хийсэн нөхөрсөг тоглолт.
2016 оны аравдугаар сар. Вена хотод.
Сэтгэгдэл ( 0 )