Сербийн сагсан бөмбөгийн шигшээ багийн төвийн тоглогч Никола Йокич Токиогийн олимпод оролцож чадахгүй болсноо зарлалаа.
Йокич “Харамсалтай нь би шигшээ багийнхаа төлөө тоглож чадахгүй боллоо. Маш харамсалтай байна. Денвер багаас намайг тэмцээн бэлтгэлд оролгүй, сэргэлтдээ анхаар гэж хэлсэн. Багийн шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй. Гэхдээ намайг байхгүй ч Сербийн шигшээ амжилттай тоглоно гэдэгт итгэж байна” гэж мэдэгдлээ.
Сербийн шигшээ баг энэ сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний хооронд Белград хотод олимпын эрхийн тэмцээнд орох юм.
Йокич 26 настай. 2015 оноос НБА лигийн "Денвер" багт хүчин зүтгэж байна. Өнгөрсөн улирал тэр лигийн Үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн. Сербийн багт 2016 оны олимпын мөнгөн медаль авч байлаа.
Сэтгэгдэл ( 0 )