Олимпын өдрийг угтсан Цахим форум болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг сэргээж, Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулсан түүхтэй. Тус өдрийг дэлхий дахинаа Олон улсын Олимпийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Олимпийн өдрийг угтсан "Олимпизм - Бие бялдрын хүмүүжил - Токио 2020" сэдэвт олон улсын цахим форум 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулагдана.
 

Энэ жилийн Олимпийн өдрийн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос бага ангийн сурагчдын гар зургийн уралдаан, Олон улсын цахим форум, шинэчлэн засварласан МҮОХ-ны төв байр болон Олимпийн музейн нээлтийн ёслол, цахим видео контент, MNB Sport сувагтай хамтран шууд нэвтрүүлэг хүргэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top