Швейцарын Женев хотноо АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Владимир Путин нар уулзаж, хэлэлцээ хийсэн билээ. Энэ уулзалтын өмнө ОХУ-ын боксын холбооноос Ерөнхийлөгч В.Путиныг дэмжсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Одоо боксын ОХУ-ын Цомын тэмцээн болж байгаа Екатеринбург хотын КСК Уралец спорт ордонд 6500 хүн Путиныг дэмжин боксын бэлтгэл хийлээ. Бэлтгэлд АИБА холбооны тэргүүн Умар Кремлев, олимпын аварга Егор Мехонцев, Рахим Чахкиев, Евгений Тищенко, мэргэжлийн боксын дэлхийн аварга Костя Зю, Денис Лебедев, Александр Беспутин нар оролцсон байна.
6500 хүн нэг зэрэг боксын бэлтгэл хийсэн нь дэлхийн рекорд амжилт бөгөөд өмнөх амжилтыг мөн оросууд 2017 онд Олон улсын боксын өдрөөр Улаан талбайд 3500 боксчин оролцуулсан амжилтаар тогтоож байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Өөрсдийгөө өхөөрдчих юм аа.
Manaihan 5000 buh barildaj tenegtdegtei yag adil
chi ergvv teneg yum bna.orosuud shig eh oronch hvmvvs bhgui shuu..
Мэдрэл муутай ард түмэн