ЭМГЭНЭЛ
(1971-2021)
Боксын спортын олон улсын хэмжээний мастер, Мэргэжлийн боксын пан азийн аварга Сүхээгийн Нэмэхбаяр 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын боксын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Сүхээгийн Нэмэхбаяр нь 1971 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн. 1979-1987 онд нийслэлийн 60-р сургууль, 1987-1989 онд нийслэлийн 41-р сургуулийг төгссөн.
1985 оноос СМ. Ж.Батдэлгэр багшийн удирдлагаар Боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1988-1990 оны хооронд Улсын залуучуудын шигшээ багт тамирчин, 1990-1996 оны хооронд МУГД, МУАБ Д.Банди багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байсан. 1990-1994 онд Алтан Бээлий клуб, 1994-1996 оны хооронд УБЭҮ-н Хангарьд спорт клубт тус тус тамирчин, 1996-1999 онд БНСУ-д мэргэжлийн боксоор хичээллэж байсан.
Энэ хугацаандаа Монгол улсын аваргаас 1 алт, 4 мөнгө, Улаанбаатар цом олон улсын тэмцээний 1 алт, 2 мөнгө, ОХУ, БНХАУ, Турк, Румын зэрэг орнуудын олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, 1997,1998 онуудад Мэргэжлийн боксын пан азийн (PABA) аварга цолыг хүртэж байсан шилдэг тамирчин юм.
С.Нэмэхбаярын хөдөлмөр зүтгэлийн үнэлж 2021 оны 06-р сарын 07-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “АЛТАН ГАДАС” одонгоор шагнасан билээ.
Талийгаачийн улс эх орон, Боксын спортын төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум ма ни бад мэ хум
Монголын Боксын Холбоо
Сэтгэгдэл ( 3 )
Ум ами дэва хри \nУм ами дэва хри \nУм ами дэва хри
Evii dee iim mundag sportiin hun ymar amarhan uvduj iim ert yvchihav daa .Hairan hun haramsmaar uma . Um mani bad me hum
Ковидоор чад хийчихсэн үү хөөрхий