Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд Японд явагдсан билээ. Тус тоглолтод оролцсон Мьянмарын шигшээ багийн тоглогч Pyae Lyan Aung эх орондоо харилгүй, Японы Засгийн газраас цагаачлах зөвшөөрөл хүссэн байна.
Мьянмарын шигшээ баг Кансай нисэх буудлаас 16-ны өдөр эх орондоо харьсан ч Pyae Lyan Aung онгоцонд суулгүй мьянмар дүрвэгчдийн байранд очсон нь зөвшөөрөл авсантай холбоотой гэж Японы хэвлэлээр бичжээ.
Pyae Lyan Aung Японы багтай тоглохын өмнө сүлд дуулал эгшиглэх үеэр Мьянмарын цэргийн засгийн газрын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болсон гурван хуруугаа гозойлгож байсан билээ.
Тэрээр сэтгүүлчдэд “Би эх орондоо харьвал амиа алдах болно. Японд үлдмээр байна” гэж ярьж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )