Жүдо: Эрэгтэй 60 кг-д олимпын эрхийн сорилго барилдаан хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Унгарт болсон ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг эцэслэн гаргасан. Олимпын чансаанд багтсан тамирчдаас Үндэсний холбоод шигшээ багаа сонгон шалгаруулах юм.

Эрэгтэй 60 кг –д манайд дэлхийн чансааны 21 дэх бөх, 2821 оноотой Д.Амартүвшин, дэлхийн чансааны 24 дэх бөх, 2608 оноотой  Л.Өнөболд нар бий. Монголын жүдо бөхийн холбооноос хоёр тамирчны хооронд "Токио 2020" зуны олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 60 кг жинд эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө сорилго барилдаан хийхээр шийджээ.
 


Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг албан ёсоор зарлана.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лырып(103.26.194.89) 2021 оны 06 сарын 19

Амараа одоо болноо.Угаасаа барилдаад ч дийлэхгүй биз

0  |  0
Top