Энэ зуны спортын томоохон арга хэмжээний нэг нь Торгоны зам олон улсын ралли уралдаан юм.
11 дэх удаагаа явагдаж байгаа тус ралли энэ жил ФИА-гийн Дэлхийн Цом, мотоциклийн кросс-кантри раллигийн Дэлхийн аваргын тэмцээний статустай явагдана.
Нээлт Оросын Омск хотод долоодугаар сарын 1-нд болно. Ралли нийт 10 шаттай. Уралдаан Омскоос гарч, Сибирь, Алтайн уулаар дамжин, Монголд ирж, Говь, талаар үргэлжлэн, 11-нд Улаанбаатарт барианд орно.
Оролцох экипаж - 90
Нийт 166 тамирчин
Үйлчилгээний техник: 122
Механик, туслах ажилчин: 321
Оролцох баг: 41
МАРШРУТ
2021 оны долдугаар сарын 1-11-ний хугацаанд нийт 5400 км зайг туулна.
2021.07.01 - Албан ёсны нээлт
2021.07.02 - 1-р шат ОМСК - НОВОСИБИРСК
2021.07.03 - 2-р шат НОВОСИБИРСК - ГОРНО-АЛТАЙСК
2021.07.04 - 3-р шат ГОРНО-АЛТАЙСК - ӨЛГИЙ
2021.07.05 - 4-р шат ӨЛГИЙ - ХОВД
2021.07.06 - 5-р шат ХОВД - ХОВД
2021.07.07 - 6-р шат ХОВД - АЛТАЙ (марафон)
2021.07.08 - 7-р шат АЛТАЙ - АЛТАЙ (марафон)
2021.07.09 - 8-р шат АЛТАЙ - БАЯНХОНГОР
2021.07.10 - 9-р шат БАЯНХОНГОР - УЛААНБААТАР
2021.07.11 - 10-р шат УЛААНБААТАР - УЛААНБААТАР
Сэтгэгдэл ( 2 )
Болохгуй жонхуу гийн гавьяа
Болохгуй биз дээ гадаад орнууд мгл улаанд оруулаад лав аялал жуулчлал зогсосон жонхуу гийн гавьяа