Өчигдөр шөнө Евро 2020 тэмцээний хоёр дахь тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тэмцээний гол багийн нэгэнд зүй ёсоор тооцогдож байгаа Бельгийн баг Данийн шигшээг ялж, хасагдах шатанд шалгарлаа.
Гэхдээ бельгичууд эхний үед сүүлийн 10 жилд үзүүлж байгаагүй муу тоглосон. Тэд Данийн тоглогчдын хурдыг гүйцэхгүй, өөрсдөө ч довтолгоо хийж чадахгүй байлаа. Данийн баг хоёр дахь минутад Юссуф Поульсены гоолоор тэргүүлж эхэлсэн. Дахин гоол хийх боломж байсан ч Куртуа багаа аварч, зарим үед аз түшиж байлаа. Энэ чинь нөгөө алдарт улаан чөтгөрүүд мөн үү гэмээр санагдаж байв.
Хоёрдугаар үед дасгалжуулагч Мартинес Кевин де Брюйнег гаргахаас өөр аргагүй болов. Кевин Аваjгуудын лигийн финалд хүнд гэмтэл авсан байсан. Кевин ажлаа тун хурдан хийсэн. Хоёрдугаар үе эхлээд аравхан минут өнгөрөхөд тэр оновчтой дамжуулалт Торган Азарт өгч, гоолыг тэнцүүллээ. Дараа нь өөрөө алсын цохилтоор багаа ялалтад хүргэсэн. Багийн лидер хүн гэж ийм л байдаг байх. Хоёрдугаар үед Эден Азар ч талбайд гарсан. Бельгийн баг чансааны ялгаагаа харуулж чадлаа.
Дани – Бельги 1:2 (1:0, 0:2)
Паркен
Гоол:
1:0 – 2 Поульсен, 1:1 – 54 Азар, 1:2 – 70 де Брюйне.
Дани – Шмейхель, Вестергор (Ольсен, 84), Кристенсен, Кьер, Васс (Ларсен, 62), Хейбьерг, Дилэйни (Йенсен, 72), Дамсгор (Корнелиус, 72), Мэле, Поульсен (Нергор, 62), Брэйтуэйт.
Бельги – Куртуа, Вертонген, Алдервейрелд, Денайер, Менье, Тилеманс, Дендонкер (Витцель, 59), Азар (Вермален, 90), Карраско (Азар, 59), Лукаку, Мертенс (де Брюйне, 46).
Шар хуудас: Васс (59), Дамсгор (69), Йенсен (82), Азар (90).
Сэтгэгдэл ( 1 )
Эриксон, Кьер нарын Данийг дэмжиж байлаа. Бараг хасагах нь.