Олимпын Ододтой уулзацгаая!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 06 дугаар сарын 23-ны өдөр тохиох Олон улсын Олимпийн өдрийн хүрээнд цуврал цахим үйл ажиллагааг өрнүүлж буй билээ.

Ээлжит арга хэмжээ болох "Олимпийн од бидний бахархал" сэдэвт уулзалт - ярилцлага 2021.06.20-ны өдрийн 15:00 цагт  цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

"Бээжин-2008" олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, "Рио-2016" олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, "Барселона-1992", "Бээжин-2008" олимпийн хүрэл медальт Д.Мөнхбаяр нар хүүхэд, залуус та бүхний сонирхсон асуултад хариулж, өөрийн амжилт, амьдралын замналаа хуваалцах болно.

Олимпийн их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогчид, хүүхэд багачууд болон залуус та бүхнийг Олимпийн ододтой халуун дотно яриа өрнүүлэх уулзалт-ярилцлагад урьж байна.

Платформ: Zoom.us

Link:  https://us02web.zoom.us/j/88421260467...      

MeetingID: 884 2126 0467

Passcode: 2021

Уулзалт ярилцлагын дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс хүлээн авна уу.

Линк: https://drive.google.com/.../1E6VP54b5ggxfjnsm.../view...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.134) 2021 оны 06 сарын 18

Эруугийн хэрэгтэн Тувшинбаяр хаана байна

0  |  0
Top