Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж өндөрлөлөө.
Цар тахлын улмаас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид танхимын хичээлд бүрэн хамрагдаагүй байдлыг харгалзан тус Академид элсүүлэх иргэдийн ерөнхий шалгалтын босго оноог 500 болгож бууруулсан бөгөөд энэхүү оноо, холбогдох судалгааны дүнг үндэслэн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдтэй холбоо барьж, нэмэлт шалгалтад оролцуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 онд өгсөн иргэд батламжийн хуулбарыг 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор ТЕГ-ын иргэд хүлээж авах байранд авчирч өгөх буюу training@gia.gov.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )