Euro 2020: ОХУ Данид бут ниргүүлж, тэмцээнээс хасагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг энэ Европын АШТ-ийг алдаа гаргаж эхлүүлсэн, алдаа гаргасаар өндөрлүүллээ.

Дасгалжуулагч Станислав Черчесов ажлаа өгөх нь бараг тодорхой болжээ. Уг нь оросууд эхний үед амжилттай хамгаалж байсан ч хаалгач Матвей Сафонов алдаа гаргаснаар тооны харьцаа 0:1 боллоо.

Завсарлагааны дараа эн тэнцүү үзэлцэж байсан ч Рома Зобнины бүдүүлэг алдаа тооны зөрүүг нэмлээ.

Пенальтигаар нэг гоол нөхсөн ч сөрөг довтолгооноос хоёр гоол алдаад 1:4 бут ниргүүллээ. Данийн баг хэсгээсээ хоёроор гарсан бол ОХУ ийнхүү хэсгээсээ гарч чадсангүй.

ОХУ – Дани 1:4 (0:1, 1:3)

Гоол: 0:1 – 38 Дамсгор, 0:2 – 59 Поульсен, 1:2 – 70, пенальти Зюба, 1:3 – 79 Кристенсен, 1:4 – 82 Мэле.

ОХУ – Сафонов, Жикия, Дивеев, Кудряшов (Караваев, 67), Фернандес, Оздоев (Жемалетдинов, 62), Зобнин, Кузяев (Мухин, 67), Миранчук (Соболев, 61), Головин, Зюба.

Дани – Шмейхель, Кристенсен, Кьер, Вестергор, Васс (Ларсен, 60), Хейбьерг, Дилэйни (Йенсен, 86), Мэле, Брэйтуэйт (Корнелиус, 85), Дамсгор (Нергор, 72), Поульсен (Дольберг, 60).

Шар хуудас: Кудряшов (28), Дилэйни (57), Дивеев (75).

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bombog(66.181.161.41) 2021 оны 06 сарын 24

baljinnym guai uilsan baihdaa

0  |  0
Зочин(66.181.161.19) 2021 оны 06 сарын 22

Уриа, лоозон нь ихдээд байгаа юм. Та нарын төлөө тоглож байна энэ тэр гээд л.

0  |  0
Мөнхжаргал(103.57.92.143) 2021 оны 06 сарын 22

Онгироод байгаа юмнууд аа. Биднээс л дээр.

0  |  0
hurliizuudaa bitgii (103.57.92.40) 2021 оны 06 сарын 22

dood heden hurliiz gologuud booj vheh ni ee.ene zvgeer l neg temtseen zaa..

0  |  0
Ах(103.57.92.153) 2021 оны 06 сарын 25

Ингээд өмхий хулмасууд Монголчуудыг байнга дээрэлхэж байгаарай

7  |  4
Zo(64.119.23.143) 2021 оны 06 сарын 24

Оросууд хол бөмбөг тоглож чадахгүй.Цаашид ч чадахгүй.

5  |  5
Хөл бөмбөг(59.153.115.85) 2021 оны 06 сарын 23

Оросууд хэзээ ч хөл бөмбөг тоглож чадаж байгаагүй, чаддаггүй, хэзээ ч чадахгүй. Зүгээр л нэг хашааны хөл бөмбөг тоглож байдаг ард түмэн.

4  |  4
Top