Олон улсын Спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл нь урьдчилан хүлээн зөвшөөрсөн Олон улсын спортын доорх зургаан холбоог Олимпийн хартийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

1. Олон улсын Хөгжөөн дэмжигчдийн холбоо /ICU - International Cheerleading Union, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

2. Олон улсын Муайтай холбоо /IFU - International Federation of Muaytai Associations, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

3. Олон улсын Самбо бөхийн холбоо /FIAS - International Sambo Federation, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

4. Олон улсын Айс-Стокийн холбоо /IFI - International Federation Icestocksport, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

5. Кикбоксын байгууллагуудын дэлхийн холбоо /WAKO - World Association of Kickboxing Organisations, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

6. Дэлхийн Лякросс /WL - World Lacrosse, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

ОУОХ-ны урьдчилан хүлээн зөвшөөрсөн спортын холбоод нь ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олимпийн хөдөлгөөний дүрэм, журмыг ягштал биелүүлсэн юм. ОУОХ нь зуны 50, өвлийн 25 Олон улсын спортын холбоог хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд тухайн спорт нь 3 тивд хөгжсөн байх шаардлагатай.

"Токио-2020" олимпийн наадмын өмнө хуралдах ОУОХ-ны чуулганаар дээрх холбоодыг эцэслэн батлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top