Тэрүнофүжи ЁКОЗҮНА цолны болзол сонссон Нагоя башё БАНЦҮКЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Японы сүмо бөхийн холбооноос ирэх долоодугаар сарын 4-нд Нагояд эхлэх тэмцээний банцүкэг зарлалаа.

Хакүхо ганцаараа ёкозүна цолтой барилдана. Хоёр башё дараалан 10 давсан сэкивакэ Такаясү озэки цолны төлөө барилдах юм. Вакатакакагэ, Мэйсэй хоёр комүсүби болсон бол Ичиямамото дээд зиндаанд дэвшлээ.

Хүнд гэмтлийн улмаас жониданд унаад байсан Үра 21 башёгийн дараа дээд зиндаанд дахин барилдах болж байна.

Хөл хорионы дэглэм зөрчин, 3 тэмцээн барилдах эрхээ хасуулсан Аби макүшитад хоёр башё дараалан 7:0 түрүүлж, жюүрёод эргэн ирлээ. Сэкивакэ асан Икиой зодог тайлжээ.

Нагоя башё бөх сонирхогчдын анхаарлыг тун их татаж байгаа. Нэгдүгээрт, их аварга Хакүхогийн зодог тайлах эсэхээ шийдэх башё болно. Мөн озэки Тэрүнофүжи ёкозүна цолны болзол сонссон байгаа билээ.

Исэгахама ояката түүний талаар “Сүүлийн нэг жилд 3 түрүүлсэн. Хоёр башё дараалан тэргүүллээ. Тэгэхээр Нагояд заавал түрүүл гэхгүй. Үзүүрлэхэд л ёкозүна цолны яриа эхлэх байх” гэж мэдэгдсэн юм.   
 


Нагоя башё БАНЦҮКЭ

Хакүхо Ёкозүна

Тэрүнофүжи Озэки Такакэйшёо

Шёодай Озэки Асанояма

Такаясү Сэкивакэ Митакэүми

Вакатакакагэ Комүсүби Мэйсэй

Эндо Маэгашира-1 Дайэйшёо

Таканошёо М-2 Ичиножёо

Хокүтофүжи М-3 Тобизарү

Котоэко М-4 Чиёотайрюү

Окиноүми М-5 Хоошёорюү

Ооношёо М-6 Кирибаяма

Миёогирюү М-7 Чиёошёома

Такарафүжи М-8 Аойяма

Хидэноүми М-9 Шиманоүми

Тамаваши М-10 Тэрүцүёоши

Кайсэй М-11 Котоновака

Точиношин М-12 Кагаяки

Чиёомарү М-13 Үра

Дайамами М-14 Чиёоноо

Цүрүгишёо М-15 Токүшёорюү

Чиёонокүни М-16 Ишиүра

Ичиямамото М-17

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-6 Миторюү Б.Төрболд

Б-7 Азүмарюү С.Тодбилэг

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

З-12 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита

Б-2 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-13 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-21 Дэванорюү Т.Тэмүүлэн

Б-23 Тамашёохо Э.Энхманлай

Б-25 Ёошёояма Б.Анхбаяр

З-34 Сакигакэ Я.Баттүшиг

Б-46 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ

З-5 Хокүтомарү Н.Чинзориг

Б-57 Араүма Б.Төртогтох

 Жонокүчи

З-18 Кагамио Б.Нанжид

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DC(192.82.73.121) 2021 оны 06 сарын 24

Davaaninj juro orj ireh bh aa 9 sard

0  |  0
zochin(64.119.22.39) 2021 оны 06 сарын 24

Mongoliin bohchuuddee amjilt husie.

0  |  0
Үхэр монгол(103.140.11.104) 2021 оны 06 сарын 23

Дээд зиндаанд монгол хүн бариллдвал үзнэ монгол бөх шиг бүх даваа нь авилга авдаг өгдөг биш болохоор

1  |  0
Зочин(192.82.70.221) 2021 оны 06 сарын 29

Одоо энэ сумог уздэг, сонирхдог хун монголд байна уу, шал дэмий юм бичиж байх юм

0  |  3
Top