Финикс Санс багийн Крис Пол, Лос-Анжелес Клипперс багийн од Кавай Ленард нар НБА лигийн Өрнө бүсийн финалын хоёр дахь тоглолтод оролцохгүй болжээ.
Пол лигийн коронавирусний эсрэг дүрэм ёсоор багаасаа тусгаарлагдсан хэвээр байгаа бол Кавай баруун өвдөгний гэмтлийн улмаас тоглож чадахгүй болжээ. Тэрээр багтайгаа хамт Финикс яваагүй нь түүнийг талбайд гарахгүй гэсэн мэдээ үнэн болохыг батлаж байна.
Хоёр багийн эхний тоглолтод Финикс 120 : 114 ялсан. Дараагийн тоглолт маргааш явагдах юм.
Финикс – Клипперс 120:114 (21:21, 36:33, 36:39, 27:21)
Phoenix Suns Arena
Финикс
Букер (40 + 13 сам + 11 дам), Эйтон (20 + 9 сам), Брижес (14), Краудер (13), Пэйн (11 + 9 дам) – гараа; К. Жонсон (12), Крэйг (8), Шарич (2), Мур (0).
Клипперс
Жорж (34), Жексон (24), Мэнн (9), М-с Моррис (6), Батюм (5 + 10 сам) – гараа; Казинс (11), Зубац (9), Рондо (8 + 7 дам), Кеннард (6), Беверли (2).
Сэтгэгдэл ( 0 )