Олимпийн Өргөө алтлаг “дээлээ өмсөв”

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны байр их засварт орж, бүх цонхоо иж бүрэн солин орчин үеийн стандартад нийцүүлсэн бөгөөд мөн "Алтан медаль"-ийг бэлгэдэж алтлаг шар өнгөөр өнгө төрхөө шинэчиллээ.

Эдгээр ажлыг үндэсний бүтээн байгуулагч "NCD GROUP"-ээс хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн юм. Тус байгууллагынхан гурван сарын турш үргэлжилсэн их засварын ажилд нийт 300 гаруй сая төгрөг зарцуулжээ.

"NCD GROUP" нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 2002 оноос хойш 20 шахам жил ажиллаж буй салбартаа тэргүүлэгч шилдэг компани юм.

Өнгөрсөн хугацаанд "NCD GROUP"-ийн хамт олон орон сууцны барилгын салбарт жишиг болох гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл бүхий 10 цогцолбор төсөл хэрэгжүүлж, 2300 гаруй айлыг орон сууцаар хангасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top