Мэжик Жонсон: Удахгүй НБА Дюрантын лиг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Америкийн алдарт сагсан бөмбөгч Мэжик Жонсон Бруклин Нэтс багийн тоглогч Кевин Дюрантын тоглолтыг дүгнэлээ. Хэдийгээр баг нь ялагдсан ч Кевин тав, долоо дахь тоглолтод маш сайн тоглосон билээ.

Жонсон “Дюрант маш хүнд гэмтлийн дараа эргэн ирсэн гэхэд үнэхээр гайхалтай байлаа. Тэр Кобе Брайант, Майкл Жорданы түвшний тоглолт үзүүлсэн. Жордан Селтикст ялагдсан ч 60 оноо авч байсан тэр үе санаанд орж байна. Бүгд л удахгүй энэ лиг Жорданых болно гэж байсан. Леброн дахиад ганц жил л лигийн оргилд байх болно. Дараа нь лиг Дюрантынх болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top