Тэшүүрийн Л.Цэнд багш “Алтан од” одонгоор шагнагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Дэлхий дахинаа 1948 оноос уламжлал болгон тэмдэглэж ирсэн Олон улсын олимпийн өдөр өнөөдөр тохиож байна. Баярын энэ өдөр спорт, олимпизмийн их үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг МҮОХ-ны дээд шагналаар шагналаа.

МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор

-Л.Цэнд (Тэшүүрийн спортын гавьяат дасгалжуулагч)

-Н.Базаррагчаа (ТВ5 телевизийн ерөнхий захирал)

“Алтан-Очир” одонгоор

-Г.Зол-Орших (Coca Cola компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга)

-Д.Будсүрэн (Хэт холын марафон гүйлтийн тамирчин)

“Олимпийн алдар” одонгоор

-Э.Амартүвшин (MCS Coca Cola компанийн Брэнд, маркетингийн албаны дарга)

Түүнчлэн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Спорт-Олимпийн алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпийн наадам” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

Энэхүү уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Энхбаатарын Хүслэн тэргүүлж, Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Энхтөрийн Ану-Үжин, 105-р сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржин нар хоёр, гуравдугаар байр эзэлсэн юм. Түүнчлэн Баянгол дүүргийн 38-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Чинзоригийн Цэцүгэн болон Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байр эзэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top