Жүдо: Өнөөдөр Д.Амартүвшин, Л.Өнөболд хоёрын халз барилдаантай

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Унгарт болсон ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг эцэслэн гаргасан.

Олимпын чансаанд багтсан тамирчдаас Үндэсний холбоод шигшээ багаа сонгон шалгаруулах юм.
 


Эрэгтэй 60 кг–д манайд дэлхийн чансааны 21 дэх бөх, 2821 оноотой Д.Амартүвшин, дэлхийн чансааны 24 дэх бөх, 2608 оноотой  Л.Өнөболд нар бий. Монголын жүдо бөхийн холбооноос хоёр тамирчны хооронд "Токио 2020" зуны олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 60 кг жинд эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө сорилго барилдаан хийхээр шийджээ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт, хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин, МУГТ Дашдаваагийн Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд нар өчигдөр албан ёсоор жин үзүүлэхэд Гавьяат тамирчин Д.Амартүвшин 60,00 кг, ОУХМ Л.Өнөболд 59,85 кг-аар жиндээ амжилттай орлоо.

Тэд 10:00 цагаас 4 минутаар нэг удаа барилдах бөгөөд үндсэн цагт ялагч тодрохгүй бол "Golden score" ялагчийг тодруулна.

Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг албан ёсоор зарлана.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.75.48) 2021 оны 06 сарын 24

Ямар ямар жил устай юм бэ. Энэ жилийн зурхайн зурлагыг нь бас давхар хараарай. Тэр чухал шүү

0  |  0
irgen(66.181.189.51) 2021 оны 06 сарын 24

televizeer haruulah uu

1  |  0
irgen(66.181.189.51) 2021 оны 06 сарын 24

televizeer haruulah uu

0  |  0
Top